Увс аймгийн Бөхмөрөн сумын ЕБС-ийн спорт заалны барилга угсралтын ажлыг “Төгс хурц консалтинг” ХХК Улсын төсвийн 756,706,516 төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн 2020 оны 08-р сарын 17-ний өдөр улсын комиссд хүлээлгэн өглөө.
Тус барилга нь орчин үеийн стандартын шаардлага хангасан барилгын материалуудыг ашигласан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, эрэгтэй эмэгтэй усанд орох өрөө, ариун цэврийн өрөөг тохижуулжээ. Бөхмөрөн сумын хувьд ЕБС-ийн спорт заал нь ашиглах боломжгүй байсан бөгөөд стандартад нийцсэн спорт заалны барилга ашиглалтанд орсноор хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бие бялдраа хөгжүүлэх бүрэн боломж бүрдлээ.
Сэтгэгдэл ( 2 )
энэ амбаар 700 сая хүрэх үү
Sain bn. Amjilt khusye!