Увс аймгийн нэгдсэн эмнэлэгийн Амбулторийн тасагт 2017 оноос цаг товлох үйлчилгээг нэвтрүүлж иргэдэд цахимаар болон 1900-1507 утсаар цаг өгдөг болсон байна.
Ингэснээр иргэдийн хүлээгдэл чирэгдлийг бууруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авахыг хүссэн хэн ч утасны сүлжээтэй аль ч газраас цагаа урьдчилан захиалах боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл эмнэлгийн цахим бүртгэлд заавал өөрийн биеэр очиж дугаарлах шаардлагагүй болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )