Увс, Ховд аймагт газар хөдөллөө

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Энэ сарын 22-ны өдөр буюу өчигдөр Увс, Ховд аймагт газар хөдлөлт бүртгэгдлээ. Тухайлбал Увс аймгийн Өмнөговь суманд ням гарагийн 9:10 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол 09:29 цаг орчимд Ховд аймгийн Булган сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Одоогоор ямар нэгэн хохирол учраагүй байна. Дараалсан газар хөдлөлт болсон учраас ажиглалт, мэдээллийн нягтлал чухал тул мэдээлэл цуглуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top