Венесуэл: Амиа алдсан хүний тоо 235-д хүрч, 37 мянган хүн ор сураггүй байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Венесуэлд болсон асар хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 235-д хүрсэн тухай тус улсын эрүүл мэндийн сайд Карлос Альварадо мэдэгджээ. Олон мянган хүн гэмтэл бэртэл авч, 37 мянга гаруй хүн ор сураггүй байна. Байгалийн гамшигт найман эмнэлэг, 20 худалдааны төв, дэд бүтцийн 68 объект зэрэг нийт 250 барилга байшин өртсөн байна.

Хамгийн хүнд нөхцөл байдал Ла Гуайра мужид үүсжээ. Тус мужид хохирол өндөр байна. Байгалийн гамшгийн бүсэд таван мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудыг дайчилжээ.

НҮБ Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх арга хэмжээ авч байна гэж тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ.

Түүнчлэн, АНУ-ын засаг захиргаа газар хөдлөлтийн үр дагаврыг арилгах зорилгоор 150 сая ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа тухай Төрийн департмент мэдэгджээ. Үүнтэй зэрэгцэн хоёр эрэн хайх, аврах баг илгээж, хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд, мэдээллийг Венесуэлд олгохоор болсон байна.

Үүнтэй зэрэгцэн, Мексикийн засгийн газар 261 цэрэг, аврагч, эмч, 18 тусгай сургуулилттай нохойг Венесуэлд дайчлаад байна. Мөн 4.4 тонн тоног төхөөрөмж, 2.7 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл илгээжээ.

Энэ сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Венесуэлийн эрэг орчим 7.2, 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт дараалан болсон билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top