Ховд аймагт тарваган тахлын тохиолдол илэрсэн нь тогтоогдсон энэ цаг үед тус аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. Харин тухайн тохиолдлын нэгдүгээр хавьтар 12 хүний PCR шинжилгээ сөрөг гарчээ. Нян судлалын шинжилгээгээр тухайн тохиолдол нь булчирхайн хэлбэрээр өвчилсөн нь тогтоогдсон бөгөөд биеийн байдал нь харьцангуй тогтвортой байна.
Одоогийн байдлаар нэгдүгээр хавьтлын иргэдийг цагдаагийн хяналт дор гэрт нь тусгаарлаж бауй аж.
Тарваган тахал нь хүнд халдварлавал хүнд явцтай, амь насанд аюултай өвчин юм. Иймд тарвага агнахгүй байх, тарваганы мах, түүхий эдтэй харьцахгүй байх, сэжигтэй тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах нь халдвараас сэргийлэх хамгийн чухал арга гэдгийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )