Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар НОБГ, ЭЦА, НБОГ, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2023.08.23/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЗӨСҮТ-ийн НЭМТША-ны дарга Л.Роломжав хэлэхдээ "Тарваган тахал нь зөвхөн тарваганаас дамждаггүй. Үүнийг мэргэчүүд дамжуулж болдог. Жишээлбэл, Замын-Үүдээс гэрийн бор хулганаас тарваган тахлын үүсвэр илрүүлсэн байгаа. Тиймээс үхсэн тарвага, зурам, мэрэгчтэй ойртохгүй байх, хөдөө орон нутагт очихдоо тарваганы дошноос хол суух хэрэгтэй. Учир нь тарвагатай огт ойртоогүй хэдий ч тарваганы бүүрэг үсэрч халдвар авсан тохиолдол гарсан" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Угаасаа л тээгч шүү дээ. Хүсвэл зурамнаас ч олоод илрүүлж болно. Наад мал царайлсан хуучин цагийн коммунист новш оросуудын тархи угаалтыг мартаач монголчуудаа. Монголд угаач тарваган тахлын голомт олон мянган жил байсаар ирсэн. Тэгээд үхчихээгүй байж л байна. Соцын үед ингэж тахал гэж тархи угааж тэнэгтүүлдэг оросуудын цаад зорилго нь япон, хятадын эсрэг биологийн зэвсгийг монголд бэлтгэж хадгалах зорилготой байсан юм шүү дээ. Нүдээ нээцнээ эргүү монголчуудаа.