Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж өвчтөн аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн онцгой комисс, Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагууд холбогдох хариу арга хэмжээг зохион байгуулж нөхцөл байдлыг хянан ажиллаж байна
Аймгийн онцгой комиссын шийдвэрээр тус аймагт 6 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоосон. ЭМЯ, ЗӨСҮТөвөөс тус аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хариу арга хэмжээний нөхцөл байдалд мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Иргэд та бүхэн эрсдэлт зан үйлээс ангид байж тарваган тахал өвчнөөс сэргийлнэ үү!!!

Сэтгэгдэл ( 0 )