Хөвсгөл аймгийн Онцгой комисстой цахим хурал хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 09

Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням Хөвсгөл аймгийн Онцгой комисстой цахим хурал хийлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Зоонозын өвчин судлалын Үндэсний Төвийн захирал Б.Амгаланбаяр болон холбогдох мэргэжилтнүүд Хөвсгөл аймгийн Онцгой комисс, албадын удирдлагуудтай цахим хурал зохион байгууллаа.

Хурлаар аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ц. Гансүх, Эрүүл мэндийн газрын дарга М. Үүрийнбаяр нар Хөвсгөл аймагт үүсээд байгаа нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Мөн хурлаар цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, заавар зөвлөмжийг холбогдох байгууллагуудын удирдлагад хүргэж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top