Агнасан тарвагаа гудманд хаях тохиолдол нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын эрсдэлт нутагт хамаардаг. Сүүлийн өдрүүдэд Ховд аймгийн хэд хэдэн суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хориод байгаа бөгөөд тарваган тахлаар өвчилсөн иргэн эмнэлэгт амиа хорлосон ноцтой хэрэг ч бүртгэгдсэн юм.

Тарваган тахлын тархац хурдацтай байгаатай холбоотойгоор аймгийн төвийн айлууд агнасан тарвагаа гудманд гаргаж хаях тохиолдол нэмэгдэж байгаа аж. Тухайлбал өнгөрөгч амралтын өдрөөр гудманд хаясан тарвагны туламыг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн олж, устгалд оруулсан байна. Үүнтэй холбоотойгоор Зоонозын өвчин судлалын төвөөс "Тарвагаа гудманд хаях бус, мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, устгалд оруулах, өөрсдөө шинжилгээ өгөх"-ийг онцгойлон анхааруулжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(150.129.141.45) 2022 оны 09 сарын 21

shinetuya , gudam gedeg mongol ug baikhgui , setguulch nertei yum bol naad khelnii medleg bolowsroloo deeshluul

0  |  0
ganaa(178.174.229.45) 2022 оны 09 сарын 21

ter gudamj ruu shidsen mu novsh uuruu tahal tusa uheesei

1  |  0
zzzzz(150.129.141.45) 2022 оны 09 сарын 21

za daa mun ch teneg ard olon yum daa

1  |  0
Top