Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа талаар аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тодрууллаа.
Эх сурвалжийн ярьснаар албаны шинжилгээний баг одоог хүртэл Цэцэг сумын голомтод ажиллаж байгаа бөгөөд сумаас орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлан, дөрвөн цэгт байнгийн пост гарган хянаж байгаа аж.
Тарваган тахлаар өвчилсөн иргэн Г-ийн нэгдүгээр хавьтлын 11 хүнийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэн, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байгаа бөгөөд одоогоор тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрсэн иргэн байхгүй байгаа гэнэ.
Аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс өвчний голомтын 530 талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийгээд байна.
Өвчтөн Г-ийн тарвага агнасан Цэцэг сумын Хужирт багийн нутаг "Ембүү" гэх газар нь 3144606713 дүүрэг бөгөөд мэрэгчийн дуудлага 2017, 2018 онд ирж байсан эпизоотитой голомтот нутаг аж.
Дашрамд өгүүлэхэд Цэцэг суманд 1983, 1995, 2020 онуудад тарваган тахлын хүний өвчлөл гарч байсан бөгөөд 2020 онд гарсан тарваган тахлын хүний өвчлөл нь Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн "Цахир хад" хэмээх газарт бүртгэгджээ. Энэхүү газар нь 3174605444 секторт байрлах бөгөөд Монгол Алтайн дэрлэгүүн, Мөнххайрханы цурав, Бөөрөг-Мянган Угалзатын өр голомтод багтдаг ажээ. Уг голомтоос нийт /1983-2022/ оны байдлаар тарваган тахлын 26 өсгөвөр, 105 материал нь эерэг заасан байна.
Сэтгэгдэл ( 0 )