БУЛГАН: "Молцог элс", "Урд нуруу"-нд өвөлжилт хүнд байна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

Булган аймгийн Баяннуур суманд нийт 149760 тоо толгой мал байгаагаас өвөлжилт хүндэрсэн Ханшахайт багийн "Молцог элс", "Урд нуруу"-нд 91 өрхийн 43898 тоо толгой мал өвөлжиж байна. Цасны зузаан тал газартаа 8-15 см хунгарласан, гуу жалгандаа 80-120 см бөгөөд цасан шуурга шуурсны улмаас хатуурч хөрлөсөн байдалтай байгаа юм. Одоогоор нэмэлт тэжээлд орсон мал 6557, малын хорогдол 1029 болоод байгаа ажээ. 

Аймгийн онцгой комиссоос өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад холбогдох арга хэмжээг авч Баяннуур суманд 8 тн өвс олгоод байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэд(124.158.64.50) 2023 оны 02 сарын 12

цас сордог цахилгаан хөдөлгүүртэй машин хийдэг юмуу эсвэл оруулж ирээд бэлчээрийн цасыг соруулж туйпуу болгоод өнгөн талыг нь хөнгөхөн хайлуулж бэхжүүлээд цасан туйпуугаараа хана өрж нөмөрт хонио бэлчээдэг болох санал хаа байсан Майдар даргын үед гарч хэрэгжүүлэхээр болж байсан Улстөрийн товчоо Моломжамц даргын удирдлагын дор бужигнаж Цэдэнбалаа цөлөх,Майдараа тэтгэвэрт гаргаж ”хурдан хөгжих” замаа цэвэрлэх далимд бүгд устсан билээ

0  |  0
Top