Хавирга-Архашаат боомт нээгдэж, ачаа тээвэр, шалган нэвтрүүлэх цэг хэвийн горимд шилжлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 19

Монгол Улс "Шинэ сэргэлтийн бодлого"-ийн тэргүүлэх бодлого болох "Боомтын сэргэлт"-ийн хүрээнд шат дараатай хил залгаа боомтуудаа нээж байгаа. Өнөөдөр /2022.01.19/ БНХАУ-тай хиллэдэг Монгол улс Дорнод аймгийн Хавирга-Архашаат боомт нээгдэж ачаа тээвэр, шалган нэвтрүүлэх цэг хэвийн горимд шилжиж нээлтээ хийлээ.

Хил нээгдсэнээр ачаа тээвэр солилцох цаашилбал экспортоо тэлж эдийн засгаа нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Тус боомтоор өнөөдрөөс эхлэн цахилгаан бараа, бусад том оврын тоног төхөөрөмж, барилгын материал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top