ДУНДГОВЬ: Гуравдугаар сарын 1-нийг хүртэл отор нүүдэл хийхийг хориглов

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

Малын гоц халдварт мялзан өвчний голомт Дундговь аймгийн Адаацаг, Өлзийт, Гурвансайхан, Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Луус, Сайнцагаан сумын нутгуудад үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга "Хорио цээрийн дэглэм тогтоох тухай" А29 дүгээр тогтоол гаргажээ. 

Тодруулбал, Бог малын гоц халдварт мялзан өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 18-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоож, голомтын сэжигтэй болоод эрүүл бүсийг тогтоож, хүн малын шилжилт хөдөлгөөнийг хориглон, харуул пост ажиллуулахыг сумдын холбогдох албан хаагчдад үүрэг болгосон байна. 

Түүнчлэн гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл аймгийн нутаг дэвсгэрт малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл хийхийг хоригложээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top