ДОРНОД: Хөлөнбуйр сумын багачууд шинэ дотуур байртай боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 25

Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 100 хүүхдийн ортой Дотуур байрны барилгыг өнөөдөр ашиглалтад орууллаа.

Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцлоо. Малчны хүүхдүүдийг эрүүл, аюулгүй, тохилог орчинд амьдарч, сурч боловсрох боломжоор хангасан уг байр нь 100 хүүхдийн багтаамжтай бөгөөд 1/30-нд эхлэх хичээлийн шинэ улирлаас сурагчдаа хүлээн авах юм.

Барилгыг Дорнод аймгийн Цодмм ХХК барьж хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top