СҮХБААТАР: Зудын улмаас 25 мянган мал хорогдоод байна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Сүхбаатар аймгийн зургаан суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Тодруулбал, Түмэнцогт, Асгат, Халзан, Наран сум цагаан зудтай, Мөнххаан, Баяндэлгэр, Дарьганга сум цагаанаар зудархуу байгаа юм. Том малын зүй бус хорогдол 25 мянгад хүрээд байгаа бөгөөд аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж эхэлсэн байна.

Ингэхдээ зургаан сум тус бүрд 1000 боодол өвс, 100 ширхэг хивэг олгожээ. Холбогдох албаныхан өнөөдөр /2023.02.07/ өвөлжилт хүндэрч буй Дарьганга, Наран суманд ажиллах юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2023 оны 02 сарын 07

Өвөлд сайн бэлдэж бай, өвөл болж байгаа юм чинь цас орно ш дээ, ямар ч бэлтгэлгүй зунжин найрлаж, наадамдаж, бөх морь хөөцөлдчихөөд жаахан цас орохоор үхлээ хатлаа гээд сүржигнээд байх хэрэггүй ш дээ

0  |  0
Top