Боловсрол шинжлэх ухааны яам, Ховд аймгийн засаг даргын тамгын газраас 75 ортой, хүүхдийн цэцэрлэгийн тендер зарлажээ.
Улмаар ашиглалтад ороод 9 жил болсон нийтийн халуун ус, сауны барилгыг цэцэрлэг болгохоор 1 тэрбум 560 сая төгрөгөөр худалдан авсан байна.
Энэхүү тендерт “Харганы ус констракшн” гэх компани шалгарсан бөгөөд дээрх компани өмнө нь энэ тендерт гурван удаа ороод шаардлага, стандарт хангаагүй гэдэг үндэслэлээр хасагдаж байжээ.
Гэсэн хэдий ч орон нутгийн сонгуулийн дараа аймагт АН олонхи болж гарч ирснээр Аймгийн худалдан авах ажиллагааны газар ийнхүү нийтийн халуун усны байрыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авах зөвшөөрлийг өгсөн байна.
Уг барилгын тухайд 2016 онд нийтийн халуун ус, сауны зориулалтаар барьж ашиглалтад оруулаад, нийтийн халуун усны үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд орон сууцны дунд баригдсан хоёр давхар барилга аж.
Тухайн үедээ 500 сая төгрөгийн өртгөөр бариад, есөн жил ашигласны эцэст ийнхүү төрд 1.5 тэрбум төгрөгөөр “шахаад” байгаа нь энэ юм.
Хэдийгээр Ховд аймагт хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ муу, шинэ цэцэрлэг нэн шаардлагатай байгаа боловч хуучин, зориулалтын бус, стандарт хангаагүй халуун усны газрыг хүүхдийн цэцэрлэг болгох гэж байгаа нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
Харин энэ талаар “Харганы ус констракшн” компанийн захирал Г.Баянмөнх олон нийтэд тайлбарлахдаа “Энэ барилгыг халуун усны чиглэлээр ажиллуулах боломжгүй болсон. Учир нь эхнэр маань төрөөд, үүнийг хариуцаж ажиллах хүнгүй байгаа учраас тендерт оролцсон. Өмнө нь гурван удаа цахим тендерт оролцсон боловч бичиг баримт дутуу гээд хасагдаж байсан. Энэ удаад шалгараад, Э.Уртнасан даргатай гэрээ хийсэн. Цаашид энэ барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой. Цэцэрлэгийн барилгаа хүлээлгэж өгсний дараа гэрээнд заасны дагуу нэг жилийн хугацаанд чанарын баталгаа өгч чадна” гэжээ.
Нөгөө талаас орон нутгийн иргэд тендерт шалгарсан “Харганы ус констракшн” компани нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын дарга Б.Шинэзоригтой эртнээс хамааралтай гэх мэдээллийг өгч байгаа юм. Дээрх мэдээллээс үзвэл 9 жил ашигласан халуун усны барилгыг улсад өндөр үнээр “шахсан” энэ тендерт албан тушаалтнуудын нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй юм. Тиймээс холбогдох яам, аймгийн удирдлагууд улсын мөнгө хэрхэн юунд зарцуулагдаж байгаад хяналт тавьж, хариуцлага нэхэх шаардлага үүсээд байна.
Сэтгэгдэл ( 12 )
Ax dvvgiinhee barisan balgasiig l tord shahah gej baihguyu ulaanbaatariin A zeregleliin gazrt bairshiltai obekttai adilhan shahuu une ortogtei baihuu ene tag hodoo baigaa balgas shineer bariach ter mongooroo
Ax dvvgiinhee barisan balgasiig l tord shahah gej baihguyu ulaanbaatariin A zeregleliin gazrt bairshiltai obekttai adilhan shahuu une ortogtei baihuu ene tag hodoo baigaa balgas shineer bariach ter mongooroo
Ardchilsan nam geheeree yagaad iim muuhai zavaan bsag bnaa.end tendees huugduj tuugdsan golofdmol buhen ardchilsan namd elsdeg.bas ardchilsan nam garahaaraa ur zeel tavij hulgai deerem ihseh yum daa.novshiin liberal chuudiig mongoloos huuj fashist nati baruun ruu yvuulah heregtei! Ardchilal sunutugei !
Ямар сонин юм бэ 500 сая, 9 жил, 1.5 тэр бум
Аль ч талаараа хүүхдийн цэцэрлэгт тэнцэхгүй ээ.харин склад хийвэл болноо.Тийм юманд хүүхэд оруулна гэж ямар тэнэг нь сэтгэдэг бнаа кк
Аль ч талаараа хүүхдийн цэцэрлэгт тэнцэхгүй ээ.харин склад хийвэл болноо.Тийм юманд хүүхэд оруулна гэж ямар тэнэг нь сэтгэдэг бнаа кк
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй дээ.
Болиоч дээ, хүүхдүүд шдээ
Болиоч дээ, хүүхдүүд шдээ
Эсэргүүцээд2 дийлдэхгүй,мөнгө уагаан нүд улаан болж байх шив! БоЯам зөвшөөрсөн гээд байгаа, Наранбаяр саад мэдэж байгаа байлгүй?!? Цэцэрлэг биш нийтийн 00 шиг л бмрилга ш дээ!!!???
Барилгын зургийг харахад ямарч стандарт хангахгүй барилга байна. Хүүхэд гадаа тоглох тоглоомын талбайн стандарт хаана бн, байгалийн гэрлийн тусгалын стандарт хаана байна, орох гарах гарц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэргэнцэрийн гарц хаана байна, аваарын гарц хаана байна, агааржуулалтын стандарт хаана байна, урлаг хөгжмийн заал талбай хаана байна. Өөрсдөө нялх хүүхэдтэй болоод ажиллуулах боломжгүй болсоноо хүний нялх үрсийг стандарт хангахгүй газарт оруулна арай аймаар хувиа хичээсэн хэрэг үү. Аймгийн төвд газар олдохгүй бгаа юмуу.
Даанчдээ!!! Хүний нялх үрсийг яаж нийтийн халуун ус байсан байрагд оруулж чхдаж байнаа???? Ховд чхдах юм байна Элбэгпоржтонгууд