ХОВД: Тарваган тахлын хоёр тохиолдол илэрч, 146 хүнийг тусгаарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01


Ховд аймгийн Ховд хотод тарваган тахлын шинж тэмдэгтэй 27 настай эрэгтэйгээс шинжилгээ авахад уушгины хэлбэрийн тарваган тахал илэрчээ.

Дээрх өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж.

Түүний дүү болох 17 настай эрэгтэй өндөр халуурсан оноштойгоор Цэцэг сумын төвд хэвтсэн бөгөөд шинжилгээнээс нь булчирхайн хэлбэрийн тарваган тахал илэрчээ.

Нэгдүгээр хавьтлын 146 хүнийг олж тогтоон эмнэлэгт тусгаарлаж, антибиотик эмчилгээнд хамруулж байгаа аж.

Харин хоёрдугаар хавьтлын 506 хүнийг тогтоон эмчийн хяналтад авчээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(87.66.142.201) 2020 оны 07 сарын 01

Odoo tarwaga idehee boliochee naadah chin ideed baih amitan bish, deer ued l hool undgui baihda idej bgad l ter uese l iddeg geed oilgots uldsen, mash ih haldwartai nyan teesen amitan yum bn le sh de, urd ni meddeggui bsun, heltei ustai humuus ni google english haigaad uzeerei, tarwagiig idej bolihuu geed. Chiba humuusiig sarisan bagwaahai idlee l geed bna naad tarwaga chin ch yalgaagui l yum bna le, odoo jaahan haranhui buduuleg bodol bolon uildleesee saltsgaaya l da

0  |  0
Top