Монголчууд эртнээс нааш ингэ ихэрлэх нь сайн цагийн эхлэл, нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн билэгдэл хэмээн дээдэлж ирсэн.
Тэгвэл өчигдөр өглөө /2020.04.09/ Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн нутаг Хар судгийн оргидогийн өвөр гэх газар хаваржиж байгаа мянгат малчин Дашдоржийн Мягмарын тэмээн сүргээс зургаан настай хүрэн ингэ нь ихэрлэжээ.
Үүнээс өмнө 2016 оны хавар Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн малчин Галсанбатын хүрэн ингэ ихэрлэж байсан бол 2017 онд Манхан сумын Улаанхүрээ багийн малчин Хөөдөөгийн Нямсүрэнгийн гурван настай ингэ ихэрлэж байсан байна.
Эх сурвалж: Khovdnews.mn
Сэтгэгдэл ( 2 )
Бэлгэшээлтэй сайхан явдал байна. Зон олон минь амгалан зол жаргалтай байх болтугай.
Төрсөн нутагт минь ингэ ихэрлэсэн байна. Баяр хүргэе. Мянгат малчинд амжилт хүсье.