Филиппинд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 37-д хүрчээ. Байгалийн гамшгийн улмаас 456 хүн гэмтэж бэртсэн бол дөрвөн хүн ор сураггүй алга болоод байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, Минданао арал дээр 1.9 мянга орчим барилга, тэр дундаа сургууль, эмнэлэг, орон сууцны барилга гэмтсэнээс 1.5 мянган нь бүрэн нуржээ.
Хенерал-Сантос хотын олон улсын нисэх онгоцны буудал мөн гэмтсэний улмаас нислэгүүдийг цуцлаад байна. Тус хотод онц байдал зарлаад байна.
Филиппиний Иргэний агаарын тээврийн газар цэрэг, засгийн газар, хүмүүнлэгийн онгоцнуудад усан боомтуудыг ашиглахыг зөвшөөрчээ.

Сэтгэгдэл ( 0 )