ОУВС: Бусад улстай харьцуулахад Монгол Улсад нэг ялгаа байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

Монгол Улсад ажилласан ОУВС-гийн ажлын хэсэг мэдээлэл хийлээ.

ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны төлөв байдлыг тодорхойлох зорилгоор холбогдох байгуулагуудтай уулзалт хийжээ.

ОУВС-гийн төлөөлөгчид татварын шинэчлэлтийн талаар “Бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзалт хийсэн. Эдийн засгийн хүндрэлтэй үед ард иргэдийн татварыг хөнгөвчлөх тал дээр нэн тэргүүнд анхаарч ажиллана гэсэн. Бусад улстай харьцуулахад Монгол Улсад нэг ялгаа байдаг. Бусад улсад төрөөс үзүүлж байгаа дэмжлэг эмзэг бүлэг рүүгээ чиглэсэн байдаг бол Монгол Улсад нийтээрээ бүх ард иргэдэд олгогддог, орлого талдаа тухайн хүмүүсийн орлогоос хамаараад янз бүрийн хувь хэмжээтэй татвар байдаг бол Монгол Улсад тийм биш байна. Чинээлэг хүмүүс дэмжлэг аваад байгаа ч төлж байгаа татвар нь эмзэг бүлгийн хүмүүстэйгээ адилхан байна. Ийм нөхцөлд бид ядуурлыг бууруулахад төдийлөн үр дүнд хүрэхгүй.

Татварын орлогоо сайжруулахын тулд ядуурлыг бууруулахад хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Бусад улсад хүн амын орлогын албан татвар шаталсан байдаг. Чинээлэг иргэд нь 27 хувийн хүн амын орлогын татвар төлж байгаа. Орлогоос нь хамаараад өсгөх шаталбараар тогтоох хэрэгтэй. Үүнийг амжилттай хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(78.73.125.233) 2022 оны 05 сарын 05

Зозо ахиухан цалин авч залхуучууд төр засгийн хулгайч нарыг тэжээж байхаар цалингаа доогуур бичүүлж бага татвар төлье дөө

0  |  0
МГЛ(122.201.23.75) 2022 оны 05 сарын 05

засаг татвараа өсгөх гарц хйаж байгаам байна даа. төвийн үргүй зарлагаа вюун түрүүн багасгачихаад дараа нь ард иргэдийн амьжиргааны мөнгөний талаар бодох хэрэгтэй. данхайсан төрөө цэгцэлснийхээ дараа татвараар оролдоорой.

1  |  0
Зочин(43.228.129.20) 2022 оны 05 сарын 05

Эдийн засгийн А ч байхгүй энэ хүмүүс ипотек гээд хуцаад байхын. Байрны үнийг энэ ипотекээрээ хаданд гаргаж байгаа, эдийн засагийн уналт, валютын ханшны өсөлт цөм энэ ипотекээс болж байгааг хэзээ ойлгох тэнэгүүд вэ? Мэдлэгтэй хүнийг тавьмаар юм.\n

0  |  1
Иргэн(59.153.84.126) 2022 оны 05 сарын 07

ТӨР ЗАСГИЙН ТӨСВИЙГ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХАВТГАЙРСАН ХАЛАМЖИЙГ БҮҮР ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. АЖИЛ ХИЙХ ХҮН ОЛДОХГҮЙ БОЛТЛОО ХАЛАМЖ ӨГЧ БАЙНА. ХАЛАМЖААРАА АМЬДРААД БОЛООД БАЙНА ГЭДЭГ БОЛСОН БАЙНА. ХАЛАМЖИЙН МӨНГӨӨР ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БҮРИЙН ДУНД БАРИАД БАЙВАЛ ТҮГЖРЭЭ Ч БАЙХГҮЙ БОЛНО. МӨН ХАЛАМЖИЙН МӨНГӨӨР ЭМЧ, БАГШ, ЦАГДАА НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ. ХАЛАМЖ ӨГӨХГҮЙ БОЛ ХҮМҮҮС АЖИЛ ХИЙНЭ ШҮҮ ДЭЭЭЭЭЭ

3  |  0
Эдийн засагч(192.82.90.214) 2022 оны 05 сарын 07

Маш зөв дүгнэлт байна. Халамжийг ардчилал, хүний эрхийн лозунгаар хавтгайруулж ирсэн нь маш их гай бөгөөд зовлон. МАН, ялангуяа АН байнга энэ алдааг давтдаг. Ардчилсан Монгол мандтугай

3  |  1
сми(150.129.142.246) 2022 оны 05 сарын 07

яг л үнэнийг хэлж

2  |  0
Зочин(66.181.160.59) 2022 оны 05 сарын 07

Далд эдийн засаг л цэцэглэнэ дээ. Энэ бол бүтэхгүй зөвлөлгөө байна. Харин татварын бааз сууриа өргөтгөх буюу орлого л олж буй бол татвар төлдөг байх зарчмыг хэрэгжүүлэх, татварын орлого буюу төсвийн зарцуулалтыг оновчтой болгох зөвлөлгөө өгсөн бол дээр байсан юм. Энэ хүнд үед юун тэрбум мод тарих вэ. Хөдөөний хурган дарга нар чинь мод тарихад хамаг төсвийн мөнгөө гөвөх гэж байна.\n

1  |  4
Монгол мандаг(202.55.188.37) 2022 оны 05 сарын 07

ОУВС-ийн цаана долларын эзэд бдагийг анхаар. Эд нарын зөвлөгөөг бүү дага

1  |  5
Top