Дэлхий дахинд өрийн нийт хэмжээ 188 их наяд ам.долларт хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Дэлхийн дахинд улсын болон хувийн хэвшлийн өрийн нийт хэмжээ 188 их наяд ам.доллар буюу дэлхийн ДНБ-ий 230 хувьд буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж Олон улсын валютын сангийн захирал Кристалина Георгиева Вашингтонд болж буй Жак Полакийн нэрэмжит ХХ бага хурлыг нээж хэлэхдээ онцолжээ.

Өрийн нийт хэмжээний гуравны хоёр хувь нь хувийн хэвшилд оногдож байна гэж тэрбээр дурджээ. Хөгжилтэй улс орнуудын улсын өрийн түвшин Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ажиглагдаж байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн бол хөгжиж буй орнуудын өр 1980-аад оны өрийн хямралын үеийн хэмжээнд хүрчээ. Бага орлоготой орнуудад өрийн хэмжээ сүүлийн таван жилд эрс өссөн байна.

Георгиевагийн хэлснээр, дэлхий дахины өрийн хэмжээ  ийм өндөр байгаа нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтворгүй байдлыг бий болгох эрсдэл учруулж байгаа тул энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байна. Дэлхий нийтийн өр өссөн нь гол төлөв 2008 оны хямралтай холбоотой. Учир нь энэ үед төрийн зүгээс хувийн хэвшилд ихээхэн хэмжээний буюу нийт 1.6 их наяд ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top