Дэлхийн улс орнуудын өр 100 их наяд ам.долларыг давна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 21

Дэлхийн улс орнуудын өр энэ оныг дуустал 100 сая их наядыг давж, цаашид ч өснө гэж Олон улсын валютын сан таамаглаж байна.

Урьдчилсан тооцооллоор, дэлхийн улс орнуудын 60 гаруй хувьд улсын өрийн хэмжээ тогтворжиж эсвэл буурах ч цар тахлаас өмнө тооцоолж байсан түвшнээс өндөр байна. Энэ онд дэлхийн улс орнуудын өр дэлхийн ДНБ-ий 93 хувьтай тэнцэх бол 2030 он гэхэд 100 хувьд ойртоно. Сүүлийн гурван жилд хөгжиж буй орнуудын эрсдэлтэй өрийн хэмжээ бага зэрэг буурч, ДНБ-ий 134 хувьтай тэнцсэн. Дэлхий дахинд өрийн хэмжээ ийм өндөр байгаа нь эдийн засгийн өсөлт сулрах, санхүүгийн нөхцөл байдал хурцдах, ирээдүйн өрийн хэмжээ, хүүгийн ялгаа нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай гэж ОУВС-ийн тайланд онцолжээ. ОУВС ялангуяа Бразил, Итали, Франц, Их Британи, АНУ, Өмнөд Африк зэрэг улс улсын өрийн хэмжээгээ бууруулахыг сануулсан байна. Инфляц буурч, төв банкнууд мөнгөний бодлогоо зөөлрүүлэхээр бэлдэж байгаа энэ үед өрийн хэмжээгээ бууруулахад хамгийн тохиромжтой үе тохиож байна гэж тус сан онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top