ОУВС Украинд 8.1 тэрбум ам.долларын зээл олгоно

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Олон улсын валютын сан Украинд 8.1 тэрбум ам.долларын зээл олгохыг дэмжжээ.

Олон улсын валютын сангийн үнэлгээгээр, ирэх дөрвөн жилд Украины гаднын санхүүжилтийн хэрэгцээ нь 136.5 тэрбум ам.доллар бөгөөд зээлийг донор орнуудын дэмжлэг болон зээлийн бүтцийг өөрчлөх замаар төлөх боломжтой гэж үзэж байна. 2026 оны төсвийн алдагдал болох 52 тэрбум ам.долларыг ЕХ болон Их 7 бүлгийн санхүүжилтийн механизмууд мөн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд нөхөхөөр төлөвлөжээ.

Ингэхдээ ОУВС Киевт шинэ зээл олгоход эрсдэл буйг хүлээн зөвшөөрсөн байна.

Өнгөрсөн ооны арваннэгдүгээр сард Блүмберг агентлагийн мэдээлж байснаар, Украин улс ОУВС-аас шинэ санхүүжилт авахын тулд бизнесүүдэд олгодог хэд хэдэн татварын хөнгөлөлтийг цуцлах шийдвэр гаргасан байна. Харин энэ сард Украины Ерөнхий сайд Юлиа Свириденко ОУВС Киевт тавьсан татварын болзлуудаа цуцалсан хэмээн мэдэгджээ.

Украины төсвийн алдагдал 32024 онд 43.9 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2025 онд төсвөө 37.3 тэрбум ам.долларын алдагдалтай баталсан ч хоёр удаа тодотгол хийсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top