Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 04

Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар төвийн 6 дүүргийн удирдлага, ерөнхий архитектор, газрын алба, авто зам, ус суваг, цахилгаан түгээх, дулаан, Хөгжлийн корпорац зэрэг холбогдох байгууллагуудтай уулзалт хийж хамтран авто зогсоолыг сайжруулах менежментийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Олон улсын жишигт хамгийн дээд тал нь гурван цаг хүртэлх хугацаанд төлбөртэй зогсоолыг ашиглуулдаг. Улаанбаатар хотод байгаа бүх автомашины зогсоолыг шинэ менежментэд оруулна. Өнөөдөр цахилгаан түгээх , ус суваг, дулааны цахилгаан хангамжийн байгууллагуудыг уг хуралд оруулсан шалтгаан нь хоорондоо уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Бид өнгөрсөн хугацаанд үнэгүй томоохон зогсоолууд хийж туршилт хийж үзсэн. Жишээлбэл, 32-ын тойргийн уулзварын баруун талын зогсоолд хувийн том оврын машинууд байршсан. Зарим нь жил хөдөлгөөгүй байлаа. Сонгинохайрхан дүүрэг мөн адил тохижилт бүтээн байгуулалтын хүрээнд томоохон зогсоолууд барьсан. Тухайн зогсоолд өөрийн хувийн хашаанд машинаа засаж байгаа мэт хувь хүмүүс машин механизмаа задалж, тос масло асгаж, жилийн дөрвөн улирал хучиж орхиж байна. Эдгээр асуудлыг цэгцлэх шаардлагатай. Дэлхийн хөгжсөн хотуудын жишгээр явъя гэвэл авто машины зогсоолууд менежменттэй байх шаардлагатай” гэв.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 23 байршлыг зогсоол болгон тохижуулах ажил эхэлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зүзү(202.126.88.191) 22 цагийн өмнө

хотын хүн амыг тараа. Энд 800 мянган хүн хангалттай. Аймаг бүрт хотоос 100 мянган хүнийг тарааж явуул тэнд орон сууц ажлын байрыг байгуулж өг

0  |  0
зүзү(202.126.88.191) 22 цагийн өмнө

хотын хүн амыг тараа. Энд 800 мянган хүн хангалттай. Аймаг бүрт хотоос 100 мянган хүнийг тарааж явуул тэнд орон сууц ажлын байрыг байгуулж өг

0  |  0
Top