Нийслэл 2027 онд газар зохион байгуулалтын төслүүдээ цөөлнө

Б.Сэцэн | Zindaa.mn
20 минутын өмнө

Нийслэл ирэх 2027 онд газар зохион байгуулалтын чиглэлээр 825 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнийг 2026 онтой харьцуулахад даруй 30.7% буурсан үзүүлэлт аж. Төлөвлөсөн ажлын тоо буурсан ч, хөрөнгө оруулалт буурна гэсэн үг биш. Төсөл бүрийн өртөг, хамрах хүрээ болон хэрэгжүүлэх хугацаа харилцан адилгүй байгаатай холбоотой байна.

Ташрамд дурдахад нийслэл энэ онд нийт 1191 газар зохион байгуулалтын төсөл, арга хэмжээ тусгасан. Уг ажлын хэрэгжилт энэ сарын 18-ны өдрийн байдлаар 85.3% байна. Харин газар чөлөөлөлтийн нөхөн олговор олгохтой холбоотой 532 төсөл, арга хэмжээний хэрэгжилт 84% хүрчээ. Одоогоор газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top