Өнөөдөр 2025.12.04. Энэ оны 338 дахь өдөр бөгөөд он дуусахад 27 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 22 минутад мандаж, 17 цаг 02 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 13 хэм хүйтэн, шөнөдөө 25 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Үчимбарыг хамгаалах олон улсын өдөр, Олон улсын банкны өдөр тохиож байна. АНУ-д Үндэсний жигнэмэгийн өдөр бол Энэтхэгт Тэнгисийн цэргийн өдөр, Тайландад Хүрээлэн буй орчныг хамгаалах өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскарын шагналт Жефф Брижес, жүжигчин Мариса Томей, рэпер Жей Зи, супер модель Тайра Бэнкс, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Ким Сог Жин, Чилийн хөлбөмбөгч Себастиан Вегас зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1912 оны энэ өдөр Болгар, Грек, Серби, Монтенегро улсууд Турктэй эвлэрлийн гэрээ хийж, Балканы анхдугаар дайн түр зогсжээ.
1954 онд Олон улсын атомын энергийн агентлаг байгуулах тухай НҮБ-ын шийдвэр гарч байв.
1971 оны энэ өдөр Фрэнк Заппагийн тоглолтын үеэр Монтрёд казино шатаж, уг үйл явдал “Deep Purple” хамтлагийн «Smoke on the Water» дуунд мөнхрөн үлджээ.
1998 оны энэ өдөр Олон улсын сансрын станцын хоёр дахь хэсэг болох АНУ-ын “Unity”-г тээвэрлэсэн хөлөг хөөрөв.
2005 оны энэ өдөр Хонконгт олон мянган хүн ардчилал, сонгуулийн тэгш эрхийн төлөө жагсжээ.
2021 онд Индонезийн Ява арлын Семеру галт уул дэлбэрч, дор хаяж 68 хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )