Конрад Аденауэрын сангийн (КАС) урилгаар УИХ-ын гишүүн Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан, бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн нар КАС-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктор Франкийн хамтаар арванхоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд ХБНГУ-д ажиллаж байна.
Конрад Аденауэрын сан нь Монгол Улсад 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг улс төрийн сан юм.
Хөтөлбөрийн хүрээнд КАС-ын Олон улсын харилцаа хариуцсан дэд захирал Каролин Кантер, Ази, номхон далайн орнуудын захирал Кристиан Эклэ, Христийн Ардчилсан намын Олон улсын харилцаа хариуцсан дарга Бэртил Вэнгэр, Германы Зүүн Бизнесийн Холбооны захирал Майкл Хармс, Бундестагийн гишүүн, Эдийн засаг, эрчим хүчний хороо болон Европын хорооны гишүүн Тилман Кубан, Шарлотенбург, Дүүргийн Христийн ардчилсан намын дарга Кристиан Волрэб, Германы ажил олгогч эздийн холбооны Олон улс болон Эдийн засгийн харилцаа хариуцсан захирал Арнэ Франк, Бундестагийн гишүүн, Герман-Төв азийн парламентын бүлгийн гишүүн Сюзан Хиерл, Христийн ардчилсан намын Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Моритз Үбирмүт, Бундестагийн гишүүн, Зам тээврийн яамны дэд сайд Кристиан Хиртэ нартай тус улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, гадаад болон дотоод бодлогын орчны талаар дэлгэрэнгүй ярилцаж, Монгол Улс, ХБНГУ хоорондын худалдааны эргэлтийг ахиулах, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах сэдвээр санал солилцож байна.

Сэтгэгдэл ( 0 )