Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл парламентад үүсээд буй асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Ардчилсан намын зүгээс тавьсан шаардлага буюу Н.Учрал парламентын даргаас огцортол хуралд суухгүй гэдгээ илэрхийллээ. О.Цогтгэрэл хэлэхдээ “Парламентат ёсны зарчимд нийцэхгүй асуудлыг засъя л гэж байгаа. Буруу жишиг, буруу уламжлалыг засах нь зүйтэй гэдэг л байр суурийг бид нар илэрхийлсээр ирсэн” гэсэн юм.
Мөн түүнчлэн шинээр Засгийн газар эмхлэгдэн байгуулагдвал Ардчилсан нам орохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Ташрамд сануулахад УИХ-ын дарга Н.Учрал 2025 оны 11-р сарын 20-ны өдөр УИХ-ын даргын суудалд албан ёсоор томилогдсон юм.

Сэтгэгдэл ( 1 )
ene ork tsaaguuraa bur mongolyn esreg durak shuu, khudlaa nuur gargasan , amerikt ochij lalar khuzuugui tei uulzaad baisam