Рио Тинто компани Австрали улсын Баруун Австрали мужид орших “Argyle” очир эрдэнийн уурхайг 37 жилийн дараа хаалаа.
Энэ уурхай нь дэлхийн очир эрдэнийн зах зээлд өндөр чанарын ягаан очир эрдэнэ нийлүүлдгээрээ алдартай байсан юм.
Байгуулагдсанаасаа хойш 865 сая карат очир эрдэнэ олборлосон нь энэ төрлийн очир эрдэнийн хэрэглээний 90 хувийг дангаар хангаж байжээ.
Очир эрдэнийн уурхай нь 1979 оны аравдугаар сард үүдээ нээж 1983 оноос үйлдвэрлэлээ эхэлж байсан юм. Харин 1985 онд ил уурхайгаа ашиглалтад оруулж 2013 онд өнгөн хэсгийн нөөц шавхагдсан гэж үзэн гүнийн уурхайд шилжиж байсан ажээ.
Олборлолтын зардал нэмэгдсэн, нөөц шавхагдсан гэх шалтгаанаар хоёр жилийн өмнөөс үүдээ хаахаар төлөвлөж ийнхүү энэ жил албан ёсоор үйл ажиллагаагаа зогсоож байна.
Эх сурвалж: Mining
Сэтгэгдэл ( 0 )