17 жилийн дараа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт орлоо

Я.Болор | Zindaa.mn
10 минутын өмнө

17 жилийн дараа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт оруулсан талаар Ерөнхий сайд Н.Учрал, Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт нар мэдээллээ. Ингэснээр 2027 оноос ногдол ашиг хувиарлах боломж хувьцаа эзэмшигчдэд бүрдэж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто групптэй хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, менежментийн зардлыг бууруулах, Оюу толгой төслөөс Монголчууд ногдол ашиг хүртэх зэрэг асуудлаар эцэслэн тохиролцоонд хүрэв. 

Талууд хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ. Тухайлбал, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж, менежментийн үйлчилгээний төлбөрийг буурууллаа.

Мөн Оюу толгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа. Оюу толгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд Рио Тинто хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна. Хоёр талын ажлын хэсгүүд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч эцэслэхээр тохиролцжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top