Монгол Улсын хууль эрх зүйн салбарт байгуулсан гавьяаг нь үнэлэн С.Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон олгохоор болсныг Ерөнхийлөгчийн тамгийн газраас мэдээллээ.
Академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл нь 1953 онд төрсөн. 1975 онд Монгол Улсын Их сургуулийг төгсжээ. 1988 онд ЗХУ-ын Бүх холбоотын хууль зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнд “БНМАУ-ын Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг, 2000 онд “ХХ зууны үеийн Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн үндсэн асуудлууд: ерөнхий анги” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2000 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.
1975-1985 онд МУИС-ийн Салбар эрх зүй судлалын тэнхимийн багш, 1985-1988 онд Нийслэл Улаанбаатар хотын Ерөнхий Прокурорын орлогч, 1988-1990 онд Улсын Ерөнхий Прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 1990-1991 онд Засгийн газрын дэргэдэх төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1991-1992 онд Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн дэд захирал, 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1997-2002 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч, 2000-2009 онд Хүний эрхийн “Эмнести интернейшнл” ОУ-ын байгууллагын удирдах зөвлөлийн дарга, 2004 онд Япон улсын Нагояагийн Их Сургуульд зочин профессор, 1996-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш, 1999-2000 онд тус сургуулийн захирал, 2010 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байна. 2008 онд Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2021 онд Төрийн шагнал хүртээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2004 онд "Чингис хаан" тэргүүн зэргийн одон гардуулахаар болж, 2005 оноос эхлэн олгож эхэлсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь
hurelsuh odoo hun bugded shagnal uguh gej erunhiilgch bolson yum baihdaa naad shagnal uguhgui baij bolno doo ardtumen nii chin amdral ogt uurchlugduhgui booliin thalingaar amdruulj uls orond chin shudraga unen ajil yavagdaj bna u hurelsuh orgthorno u ardtumen tatvar hereggui zuild urasgaj bna thuuthun ardtumen chadah ulsuj ajilgui bhad ene hurelsuh medrel zugeer u uvchtei bol ogthorj daraagiin hund ugj yav hurelsuh