АНАЛИЗ | РИО ТИНТО | СОРИЛТ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02


Рио Тинто групп удахгүй гүйцэтгэх захирал хэн гэдэг эрхэм байхыг сонгоно. Уугуул Австралчуудын ариун агуйг сүйтгэсэн нь гал дээр тос нэмэх лугаа үйлдэл болсон. Түүнээс биш уугуул австрали иргэд болон Рио Тинто компанийн хоорондын зөрчил хэдэн арванаар хэмжигдэнэ. Ядаж байхад байгаль хамгаалах олон улсын байгууллагын судалгаа, Австралийн соёлын өвийн төвийн судалгаагаар 200 гаруй түүхийн дурсгалыг Рио Тинто компани сүйтгэсэн байж болзошгүй гэх тайлан гарсан. Одоо Австралийн улстөрчид ч, олон нийт ч Рио Тинто-г өв сүйдэлдэг гэх өнцгөөр харж байгаа. Гэвч Рио Тинто компани олон жил баримталж байсан зөвшилцөх, яаж ийж байгаад төслөө зүтгүүлдэг хуучин арга барилаа ашиглахаас өөр зам байхгүй.

Одоогийн захирал Жеан Себастьян Жак 44 насандаа энэ суудалд сууснаас хойш Рио Тинто компани олон сайн үзүүлэлттэй ажилласан.

Жеан Себастьян-Жак захирлыг орлон суудал дээр нь суух дараагийн хүн хамгийн түрүүнд сүйдсэн агуйтай холбоотой үл ойлголцлыг шийдэх ёстой. Нийгмийн дундах үл ойлголцол, Засгийн газрын ихэрхэл зэргийг нь зохицуулахаас түүний шинэ сорилт эхэлнэ. Магадгүй энэ асуудалд Рио Тинто компани технократ үзэл баримтлалаар хандаж болохгүй. Олон нийт чухам юун дээр эмзэглээд байгааг ухамсарлаж чадвал магадгүй хамгийн том оноог олон нийтийн зүгээс ч, төрийн зүгээс ч авч болох юм. Магадгүй уугуул австраличууд болон Рио Тинто компанийн хоорондын асуудлыг Францад төрж өссөн одоогийн гүйцэтгэх захирал гүйцэт ухамсарлаагүй байж мэднэ.

Дараагийн том сорилт бол Рио Тинто компанийн нийт орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг төмрийн хүдрийн салбар. Гэхдээ түүхий эдийн зах зээл дээр савлагаа ихтэй байдаг энэ салбарыг ирээдүйд асар том уналтад өртөнө гэж мэргэжилтнүүд таамаглаж буй. Тиймээс шинэ захирал уламжлалт салбартаа найдсаар байх уу, орлогын эх үүсвэр болчихоор шинэ салбарыг олж илрүүлэх үү гэдэг асар том хоёр сонголттой нүүр тулна. Эдийн засгийн алдарт Блумберг суваг үүнийг хэтийн чиг хандлагаа тодорхойлох чухал алхам магадгүй эргэлтийн цэг гэж тодорхойлсон нь зүгээр л нэг хэлсэн үг байгаагүй. Энэ бол уул уурхайн акул болсон том компанийн хувьд цаашид орших, эс оршихын тухай асуудал.

Дараагийн сорилт бол эхний хоёр сорилтоос илүү ээдрээтэй байж ч мэднэ. Улс төр болон уугуул иргэд, байгаль орчны олон асуудалтай хоёр ордын ирээдүйг шийдсэнээр компанийн тогтвортой үйл ажиллагааг хангана. Энэ бол Папуа Шинэ Гвиней болон Монгол Улсад хэрэгжүүлж буй ордууд. Папуа Шинэ Гвиней  бол ус, мөрнийг бохирдуулж иргэдэд бодитой аюул учруулсан гэж нутгийн иргэд маргадаг. Тийм ч учраас 20 жилийн хугацаанд Рио Тинто компани тус нутгийн иргэдтэй ойлголцох гэж хичээж буй. Дөрвөн жилийн хувьцааныхаа тодорхой хувийг тус улсын Засгийн газарт шилжүүлсэн ч нутгийн иргэдтэй ойлголцож чадахгүй л байгаа. Монгол Улсад хэрэгжүүлж буй “Оюу Толгой” бол Рио Тинто компанийн шүдний өвчин болсон асуудал. Хөрөнгө оруулалтын тал дээр ч, далд уурхайн бүтээн байгуулалтын тал дээр ч маргаантай байгаа төсөл. Далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдгийг хоёр жилийн өмнөөс зарласан. Энэ жил дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас нэмэгдээд байсан зардал дахиад ч нэмэгдэх төлөвтэй. Дээрээс нь Монгол Улсын Засгийн газартай арбитрын шүүхээр татварын маргаанаа эцэслэх гэж буй. Блумберг болон Financial Times сэтгүүлийн харж буйгаар энэ асуудалд Монгол Улсын Засгийн газар ялах магадлал тун бага гэж дүгнээд буй. Рио Тинто компани болон хөрөнгө оруулагч Туркойз Хилл Ресурс компани далд уурхайн нөөц болон ТЭЗҮ-г дахин тогтоох замаар хөрөнгө оруулагчдад зардлын нэмэгдлийг эцсийн байдлаар тодорхойлно гэдгээ зарлаад удаагүй байна.

Жеан Себастьян Жакыг орлох дараагийн хүн Австралийн нийгэмд үүсгэсэн үл ойлголцлыг арилгах, "Симанду", "Оюу Толгой" зэрэг маргаантай төслүүдээ хэлэлцэх, ирээдүйд чухам ямар салбараа илүү хөгжүүлж ашиг хүртэх вэ гэсэн олон асуудал хүлээж буй.

Одоогийн захирал Жеан Себастьян Жак 44 насандаа энэ суудалд сууснаас хойш Рио Тинто компани олон сайн үзүүлэлттэй ажилласан. Тухайлбал түүнийг гүйцэтгэх захирал болсноос хойш 38 тэрбум ам.долларын бэлэн мөнгөний өгөөж, 2020 оны хувьцааны ногдол ашиг хоёр дахин нэмэгдсэн зэрэг олон зүйлийг дурдаж болно. Индонези улстай олон жил маргаантай явсан Грасбрерг уурхайг  ч өөрсдийн талд ашигтайгаар шийдсэнийг онцгойлон дурдах хэрэгтэй.

Гэхдээ бүтэлгүйтсэн олон асуудал бий. Уугуул австраличууд төдийгүй Австралийн нийгэмд тодорхой эргэлзээ үлдээснээс гадна ногоон технологийн салбар нэгж нь хараахан амжилтад хүрээгүй байна. Түүнийг энэ суудалд суухад л “Оюу Толгой” төсөлтэй холбоотой Монгол Улсын Засгийн газартай маргаантай байсан бол түүнийг суудлаасаа буухад ч энэ асуудал шийдэгдсэнгүй. Хамгийн толгой өвтгөсөн төсөл нь “Оюу Толгой” хэвээр л байна. Гвинейн Симанду төслийн ирээдүй ч бүрхэг хэвээр байна /Папуа Шинэ Гвинейн Пангуни уурхай биш/.

Энэ бүгдийг харвал Жеан Себастьян Жак цагаа олж энэ бүгдээс холдож байгаа гэж дүгнэж болохоор. Гэхдээ дараа нь хэн сонгогдохоос үл хамаараад энэ асуудлуудыг даруй шийдэхгүй бол дахиад хэдэн жилийн туршид халаа сэлгээ үргэлжлэх болов уу. Халаа, сэлгээтэй байх нь компанийн хувьцааны ханш, тогтвортой байдал, бодит орлогод ч нөлөөлнө.


Эх сурвалж: Australian Financial Review, Bloomberg, Financial Times

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.214.48) 2020 оны 11 сарын 16

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Top