Италийн Prada Group хуучин өрсөлдөгч Versace загварын ордныг худалдан авах гэрээгээ эцэслэсэн тухай зарлажээ.
Гэрээний өртөг нь 1.38 тэрбум ам.доллар. Тус загварын ордны өмнөх эзэмшигч Capri Holdings 2018 онд хоёр тэрбум ам.доллароор худалдан авч байжээ. Ковид цар тахлын үеэс эхлүүлсэн эл тохиролцоо ёсоор Versace брэндийн гүйцэтгэх захирлын албанд Prada Group маркетингийн захирал, Prada брэндийг үүсгэн байгуулагч Марио Прадагийн ач хүү Лоренцо Бертелли очих аж.
Guardian хэвлэлд бичсэнээр, загварын ордныг худалдан авснаар Prada загварын ертөнцийн тэргүүлэгчдийн нэг болоход нэг алхам урагшилж, Францын LVMH корпорацтай өрсөлдөхүйц болно гэж үзэж байна.
Versace загварыг ордныг Жанни Версаче 1978 онд үүсгэн байгуулжээ. Түүний амийг 1997 онд хөнөөсний дараа дүү Донателла Версаче компанийг тэргүүлж, 27 жил ажилласны эцэст өнгөрсөн гуравдугаар сард креатив захирлын албаа өгсөн юм.
Гэрээг эцэслэсэн өдөр Жанни Версачегийн төрсөн өдөртэй давхацсан бөгөөд энэ талаар Донателла Версаче “Өнөөдөр таны өдөр бөгөөд Versace брэнд Prada-гийн гэр бүлд нэгдсэн өдөр. Таны нүүрэнд инээмсэглэл тодрох байсан” гэж Инстаграмдаа бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )