Тансаг зэрэглэлийн брэндийн үнэртэй уснууд таргалалт, үргүйдэлд хүргэж эхэлсэн тухай “New York Post” хэвлэлд эх сурвалж дурдан бичжээ.
Шинжээчдийн ярьснаар, Zielinski & Rozen, Guerlain, Bvlgari зэрэг 10 гаруй брэндүүд эмэгтэй, эрэгтэй хүний эрүүл мэндэд аюултай болж таарчээ. Шалтгаан нь үнэртэй усанд ордог фталат гэнэ. Энэ бодис мөн хумсны будаг, үсний шампунь зэрэг бүтээгдэхүүний орцонд ордог байна. Фталат нь дотоод шүүрлийн эрхтэн тогтолцоог гэмтээж, улмаар нөхөн үржихүйн эрхтний дааврын болон эсийн үйл ажиллагаанд нөлөөлдөг байна. Судалгаанаас үзвэл, их хэмжээний фталат үргүйдэл үүсгэх эрсдэлтэй гэж дотоод шүүрлийн эмч Лора Шахин онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )