Европын тансаг зэрэглэлийн брэндүүдийн зах зээлийн үнэлгээ унажээ

Я.Болор | Zindaa.mn
48 минутын өмнө

Европын тансаг зэрэглэлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын зах зээлийн үнэлгээ энэ онд нийт 251 тэрбум еврогоор унажээ. Шалтгаан нь Хятадын зах зээл дээр эрэлт буурсантай холбоотой гэж “Financial Times” мэдээлжээ.

Тухайлбал, Gucci, Saint Laurent, Balenciaga брэндийг эзэмшдэг Kering, Richemont, Prada, Moncler, LVMH, Hermes компаниудын зах зээлийн үнэлгээ унаад байна. LVMH болон Hermes компаниудын үнэлгээ хамгийн их буюу 131.6 тэрбум, 93.3 тэрбум еврогоор тус тус буурчээ.

Сүүлийн 10 гаруй жилийн турш тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлтийн гол хөдөлгүүр нь Хятадын хэрэгэлэгчдийн эрэлт байжээ. Гэвч сүүлийн хэдэн жил Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт болон үнэт цаасны зах зээлийн сул өсөлт дотоодын эрэлтэд сөргөөр нөлөөлж буйг тус хэвлэл онцолсон байна. Сүүлийн зургаан сарын байдлаар, БНХАУ-д жижиглэнгийн худалдааны сарын дундаж өсөлт нь дөнгөж 0.5 хувь байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top