Италийн сүлжээ супермаркет Израилын бүтээгдэхүүнээс татгалзав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 25

Италийн Coop Alleanza 3.0 сүлжээ супермаркет Израилд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн борлуулахаас татгалзжээ. Тус сүлжээ гол төлөв Италийн хойд хэсэгт нийт 350 дэлгүүртэй.

Израилын бүтээгдэхүүнийг зарахгүй байх шийдвэрээрээ Coop Alleanza групп палестинчуудтай эв санааны нэгдлээ илэрхийлж байна. Тус групп Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлын талаар байр сууриа эртнээс илэрхийлж байсан бөгөөд Израилын засгийн газар Газын зурвасын хүн амд хүмүүнлэгийн тусламж нийлүүлэх боломжийг хаасныг буруутгаж байгаа юм.

Түүнчлэн, Coop Alleanza групп Газын зурвасын хүн амд үзүүлэх тусламжийн багцад Gaza Cola хийжүүлсэн ундааг оруулжээ. Эл бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлогыг Газын зурвасын эмнэлгийг сэргээн босгоход зориулах юм

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үхэр мн(202.9.40.23) 2025 оны 06 сарын 26

бид яаагаад нэгдэж чаддагүй юм бэ? бид coca - cola ундаанаас татгалзах эрх байна уу тамин ээ

1  |  0
Close menu