Италийн хууль хүчнийхний явуулсан ажиллагааны дүнд тансаг зэрэглэлийн брэндүүдийн нийлүүлэгчид боолын хөдөлмөрийг ашиглаж байгааг илрүүлжээ.
Италийн прокурорын газар өнгөрсөн хавар “LVMH” компанийн охин “Dior” компанийг шалгасан байна. Шалгалтын дүнд “Dior” компани нэг цүнх үйлдвэрлэсний төлөө нийлүүлэгчид 57 ам.доллар төлж, жижиглэнгээр 2.7 мянган ам.доллароор борлуулдаг болохыг тогтоожээ. Ингэхдээ тус компани гүйцэтгэгч компаниудын хөдөлмөрийн нөхцөл, техникийн боломжуудыг нь шалгах шаардлагатай арга хэмжээ аваагүй байна. Шалгалтаар үйлдвэрийн ажилчид ажлын байран дээрээ хонож, үйлдвэрлэлийг 24 цагаар тасралтгүй явуулдаг байжээ. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний мэдээллээс үзвэл, тэд шөнийн цагаар болон баярын өдрүүдэд хүртэл цүнх үйлдвэрлэдэг байжээ. Гүйцэтгэгч компаниуд нь Хятадын аж ахуйн нэгжүүд байдаг тул ихэнх ажилчид нь шаардлагатай бичиг баримтгүй, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан аж.
“Giorgio Armani” компанийн үйл ажиллагаанд мөн олон тооны зөрчил илрүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )