Coca-Cola брэндийн хуванцар хог хаягдал 602 сая кг-д хүрнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 27

2030 он гэхэд Coca-Cola брэндийн бүтээгдэхүүний 602 сая кг хуванцар хог хаягдал далай тэнгист жил бүр хаягдана. Энэ нь 18 сая халимын ходоодыг дүүргэх хэмжээний хог бөгөөд 220 их наяд ширхэг 0.5 л хуванцар сав гэсэн үг юм.

Coca-Cola компани нь дэлхийн хамгийн том хуванцар хог хаягдал үйлдвэрлэгч бөгөөд PepsiCo, Nestlé, Danone, Altria компаниуд айргийн тавд багтдаг байна. Судалгаанаас үзвэл, 2030 он гэхэд Coca-Cola компани жилд 4.13 сая тонн хуванцар ашиглана.

Энэхүү асуудлыг шийдэх цорын ганц арга зам нь 50 удаа хэрэглэх боломжтой шилэн лонх, 25 удаа хэрэглэх боломжтой РЕТ хуванцар савыг дахин хэрэглээнд нэвтрүүлэх явдал гэж шинжээчид үзэж байна.

Coca-Cola компанийн зүгээс олон удаагийн хэрэглээний сав, баглаа боодлыг дахин ашиглах нь хуванцар хог хаягдлыг багасгах үр дүнтэй арга зам гэдгийг хүлээн зөвшөөрч, 2030 он гэхэд сав, баглаа боодлынхоо 25 хувийг байгаль ээлтэй аргаар шийдэх амлалт өгөөд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(183.177.100.4) 2025 оны 03 сарын 27

wow

0  |  0
Close menu