Prada загварын ордон Италийн Versace брэндийг худалдан авах гэрээ байгуулсан тухай тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Capri Holdings Ltd” компани мэдээлжээ. Нийт 1.4 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ 2025 оны хоёрдугаар хагаст хаагдана.
“Capri Holdings Ltd” компани 2018 оноос хойш Versace загварын ордныг эзэмшиж байгаа билээ.
Италийн Prada компани тансаг зэрэглэлийн хувцас, гутал, аксессуар үйлдвэрлэдэг бөгөөд 1913 онд Миланд хотноо байгуулагджээ. Загварын ордныг үүсгэн байгуулсан Марио Прадагийн ач охин Миучча Прада өдгөө Prada болон Miu Miu брэндийн креатив захирлаар ажиллаж байна.
Харин Versace загварын ордныг Италийн загвар зохион бүтээгч Жанни Версаче 1978 онд байгуулжээ. Тэрээр 1997 онд гэрийнхээ үүдэнд цуврал алуурчны гарт амиа алдсан билээ. Түүний үйл хэргийг дүү Донателла үргэлжлүүлсэн бөгөөд 2025 оны гуравдугаар сард креатив захирлын албан үүргээ хүлээлгэн өгсөн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Ордон мордон гээд толгой эргүүлсэн юм болгож буруу орчуулаад байна шүү. Энд орчуулгын програмын юмнууд яваад байна за халтар боолуудаа.