Папуа Шинэ Гвиней улсын Засгийн газар Рио Тинто компанийг гол мөрөн бохирдуулсан хэрэгт буруутган олон улсын шүүхэд ханджээ.
Папуа Шинэ Гвиней улсын Бугейнвиль дэх 150 иргэн улсынхаа Засгийн газарт хандан бичиг илгээсэн юм.
Зэс болон алтны уурхайн үйл ажиллагааны улмаас ундны ус бохирдаж 12 мянган хүний эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулж байгаа гэж нутгийн иргэд үзэж байна.
Гэвч Рио Тинто компанийн зүгээс үүнийг судалгаанд суурилаагүй, аль нэгэн улс төрийн хүчний ятгалгад автсан зүйл гэж мэдэгдэж байна.
“Угаасаа манай хэдэн гол горхи бохирдсон. Бид үнэндээ тоосон дунд л амьдарч байгаа. Хамгийн гол нь бидний хүүхдүүд л маш их хордож байгаа. Өвчилдөг өвчнүүдийн тоо ч нэмэгдсэн” гэж Бугейнвилийн нутгийн иргэн Теонила Рока Матбоб ярьжээ.
Папуа Шинэ Гвиней улсад 1970-1980 оноос эхлэн Пангуна гэх зэс алтны уурхайг Рио Тинто компанийн хөрөнгө оруулалтаар ашиглаж ирсэн юм.
Энэ цаг мөчөөс эхлэн нутгийн иргэн болон Рио Тинто компанийн хооронд маргаан дэгдэж эхэлсэн билээ.
Одоогоос дөрвөн жилийн өмнө Рио Тинто компани Пангуна уурхайд эзэмшдэг хувьцааныхаа тодорхой хувийг Папуа Шинэ Гвинейн Засгийн газарт шилжүүлсэн билээ. Гэвч олон нийтийн зүгээс ус бохирдуулсан хариуцлагыг Рио Тинто компани хүлээх ёстой гэж үздэг юм.
Ус бохирдуулж, байгаль орчин сүйдэлсэн тухай маргаан таван жилийн өмнөөс дэгдэж эхэлсэн билээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Mongoliig min usgui bolgoj hatdan tsul bolgoj bga ni 100%uneng hezee oilgoj bee.Delhiin bohirdold hamgin iih buruutai aimdhigt mangasiin sarbuu hureegui uls oron bga Umu?!
Монгол улс оюутолгойд гүний усаа ямар үнэлгээгээр ашиглуулдаг вэ, хожим алтаа хараад харангадаж үхэх болно доо үр ач минь