Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн талаар уулзалт зохион байгууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул бусад удирдлагуудын хамт Азийн хөгжлийн банкны Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, төслийн удирдагч Б.Цолмон, Дижитал, технологи хариуцсан ахлах мэргэжилтэн Амит Тэндүлкар болон бусад холбогдох төлөөлөлтэй уулзлаа.

Уулзатаар АХБ-ны санхүүжилтээр хэрэгжих “Монгол Улсад Эмэгтэй бизнес эрхлэгчдийн дунд ногоон болон цахим эдийн засгийг хөгжүүлэх нь” төслийн талаар ярилцлаа.

Төслийн хүрээнд Хөвсгөл аймагт байгуулах хүүхэд өдөр өнжүүлэх төвтэй, хүртээмжтэй төлөвлөлт бүхий ногоон барилгын стандартад бүрэн нийцсэн Олон нийтийн болон бизнес хөгжлийн төвийн төлөвлөлтийн талууд санал солилцов.

Мөн Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэвтрүүлсэн хөдөлмөр эрхлэлтийн И жоб платформыг өргөжүүлж, хөгжүүлэх, ногоон болон цахим ур чадвар олгох цахим сургалтын модуль нэвтрүүлэх бөгөөд хамтын ажиллагааны талаар талууд мэдээлэл солицсон.

Чатбот ашиглах боломжтой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй веб контентийн фүнкцүүдтэй төрөл бүрийн бизнесийн ур чадвар мэдлэг олгох цахим сургалт, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой үндэсний хэмжээний цахим үйлчилгээний платформыг бий болгохоор төслийн үзэл баримтлалд туссан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top