Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Хорихоос суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” олон оролцогч талын хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад ГБХНХЯ, ХХҮЕГ, ШШГЕГ-ын харьяа хорих ангиудын төлөөлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь“ хөтөлбөрийн баг, ажил олгогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, хорихоос суллагдсан болон суллагдах хугацаа дөхсөн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал, суллагдах хугацаа дөхсөн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ, боломж, ажил олгогчдын хүний нөөцийн хэрэгцээ, болгоомжлол, шаардлагатай дэмжлэг, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцлээ.
Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй боловч нэмэлт дэмжлэг шаардлагатай иргэдийг ажил, хөдөлмөрт бэлтгэх, тохирох ажлын байранд холбон зуучлах, ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх нь нийгэмд дахин дасан зохицох үйл явцад чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )