Хүүхдийн эрхийн улсын байцаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 17

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага хамтран хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтыг 2025 оны арваннэгдүгээр сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтаар хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүрэм, хүүхдийн эрхийн нийтлэг чиг үүрэг, Хүүхдийн эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа, удирдах албан тушаалтан, ахлах байцаагчийн анхаарах асуудал, хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, нийгмийн ажлын ёс зүйн дүрэм зэрэг өргөн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг, бүлгийн ажлыг зохион байгуулж байна. 

Тус сургалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, 21 аймаг, 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн удирдлага Хүүхдийн эрхийн улсын байцаагч зэрэг 60 албан хаагч оролцож байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top