Рио Тинто компанийн гүйцэтгэх захиралаар томилогдох магадлалтай хүмүүсийн тоонд багтсан Том Палмер тус компанийг удирдах хүсэлгүй байгаагаа Financial Times сонинд ярьжээ.
Уул уурхайн Newmont компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Том Палмер нь 2014 онд Рио Тинто компанийн Пилбара уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм.
“Би 2014 онд ажлаа сольж Newmont компанийг сонгож ирсэн. Энэ компанийн алсын хараа, үнэт зүйл минийхтэй нийцэж байгаа гэж харсан учраас энд ирсэн. Гаргасан шийдвэртээ нэг хором ч харамсаж байгаагүй. Надад хэрэгтэй баг энд бүрдсэн, хийх ажил ч их байна” гэж "Newmont" компанийн гүйцэтгэх захирал Том Палмер ярьжээ.
Алтны нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Newmont компанийн энэ оны эхний хагасын цэвэр ашиг 261 сая ам.долларт хүрсэн юм. Ингэснээр нэгж хувьцаанд оногдох ашиг ч 0.31 ам.доллароор нэмэгджээ.
Одоогоос хоёр сар гаруйн өмнө Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жеан Себастьян Жак уугуул австраличуудын түүхийн өв болсон агуйг тэсэлсэн асуудлаас болж үүрэгт ажлаа өгөхөө зарласан юм.
Энэ мэдээллийн дараа Блумберг агентлаг түүний орыг залгах магадлалтай хүнээр Том Палмераас гадна Рио Тинто компанийн Эрчим хүч, эрдэс баялгийн асуудал эрхэлсэн захирал Б.Болд, "BHP" группийн салбарын захирал Петер Бивен, "Newcrest Mining" компанийн гүйцэтгэх захирал Сандеп Бисвас нарыг онцолсон билээ.
Рио Тинтогийн гүйцэтгэх захирлын суудалд нэр дэвшигчидтэй холбоотой дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу!
Эх сурвалж: Mining
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19