-Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хэрэгжиж эхэлнэ-
“Эрдэнэс-Тавантолгой” 2019 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил болгон зарласантай холбогдуулан төмөр зам, баяжуулах үйлдвэр, усан хангамж зэрэг төслүүдэд анхны хөрөнгө оруулахаар болжээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу компанийн ТУЗ-өөс 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн юм. Ногдол ашиг тараах мөнгөөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, конвейрийн систем, хими технологийн үйлдвэр, цахилгаан станц зэрэг төслийн анхны хөрөнгө оруулалтыг хийхээр болжээ. Тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих ажилд 7.7 тэрбумыг эхний ээлжид хөрөнгө оруулах юм байна.
Түүнчлэн ирэх тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхгүйтэй холбоотойгоор сайн чанарын коксон нүүрс нийлүүлэх зорилт тавин ажиллаж буй юм. Одоогийн байдлаар тус компанийн агуулахад 1.8 сая тонн эрчим хүчний нүүрсний нөөц байгаа гэж компанийн зүгээс мэдээллээ.
“Эрдэнэс-Тавантолгой” компани олон улсын зах зээлээс IPO босгохтой холбогдуулан гаднын дөрвөн ч компанийн зөвлөх үйлчилгээ авч, цаашид нэмж хоёр зөвлөх үйлчилгээ авахаар ажиллаж байна. Он гарснаас хойш буюу эхний улирлын байдлаар 4.2 сая тонн нүүрс олборлосны 2.4 саяыг нь экспортолжээ. Үүнээс 741 төгрөгийн борлуулалтын орлого олж, улсын төсөвт 193.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувийг “ЭТТ” компани дангаараа бүрдүүлсэн гэсэн үг юм.
Сэтгэгдэл ( 2 )
enhiig sahiulahaas tulhuu horongo oruulj tserguudeer buteen baiguulalt ornuulya
Лагард зөвлөхиүылчилгээнии талаар талаар үг хэлсэн дээ Буурай орнуудыг мөлжих хэлбэр учир...