ЭТТ | Борлуулалтын орлого хоёр тэрбум ам.долларт хүрчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
21 минутын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого 2026 оны эхний 10 сарын байдлаар хоёр тэрбум ам.долларт хүрчээ. Тайлант хугацаанд нүүрсний борлуулалт 28.1 сая тонн болсон байна. Тухайлбал нүүрсний борлуулалт 28.1 сая тонн болсон нь өмнөх оны мөн үеэс даруй 8.9 сая тонноор өссөн үзүүлэлт. Гуравдугаар улирлын эцсийн байдлаар цэвэр ашиг нь 1.5 их наяд төгрөгт хүрч, жилийн төлөвлөгөөнөөс 50% өндөр байгаа юм. Мөн хугацаанд татвар, хураамж хэлбэрээр 1.42 их наяд төгрөг төвлөрүүлжээ.

Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалт, ашиг өсөж, жилийн төлөвлөгөөгөө ийнхүү давуулан биелүүлж байна. Том зургаараа компанийн орлого, ашигт ажиллагаа өсөх нь улсын төсөв болон Үндэсний баялгийн сангийн санхүүжилтэд эерэгээр нөлөөлөх боломжтой. Тус компани 2026 онд Үндэсний баялгийн санд 480.3 тэрбум төгрөг, улсын төсөвт нэг их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна.

 Цаашид анхаарах хүчин зүйл нь боомтын нэвтрэх чадвар, экспортоо тогтмол барихад анхаарах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top