“Эрдэнэс Тавантолгой” ХК өчигдөр /2024.03.19/ Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжлаа. Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй цахим арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 143.7 ам.доллароос эхлэн дуудаж, 160.2 ам.долларт хэлцэл хийлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 519 сая ам.долларын үнэлгээ бүхий 4 сая тонн нүүрсийг биржээр борлуулав.
Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр биржийн арилжаа хийдэг байсан бол БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг амжилттай зохион байгуулснаар экспорт болон тээврийн хувьд шинэ гарц бий болж, нүүрсний экспорт нэмэгдэх боломж бүрдлээ.
Сэтгэгдэл ( 0 )