ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Далайд гарцгүй Монгол Улсын уул уурхайн боломж

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

Уул уурхайн салбарын чиг хандлага, технологийн дэвшил, зах зээлийн нөхцөл байдлын талаар дагнан бичдэг Mining Tech сэтгүүл далайд гарцгүй ч байгалийн баялаг өндөр Монгол Улсын уул уурхайн салбарт ямар боломж байгаа талаар болон олон улсын хөрөнгийн зах зээлд гарах хүлээлттэй байгаа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн тухай онцолжээ. Та бүхэнд нийтлэлийг хүргэж байна.


Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн зах зээлд гарах хүлээлттэй байсан ч улс төрийн нөхцөл байдал, санхүүгийн зээлийн таагүй байдал зэргээс шалтгаалж олон улсын тавцанд гарахаа хойшлуулжээ. Харин Засгийн газраас уг төслийг 3-4 жилийн хугацаанд  хөрөнгө оруулж, бусад төслүүдийг санхүүжүүлэх хүлээлттэй байна. Хэдийгээр хэдэн арван тэрбум доллароор хэмжигдэх нөөцтэй гэж мэдэгдэж байгаа ч хөрөнгө оруулагчдыг татах амаргүй ажил бий.

Дорно Азийн Монгол Улс уул уурхайн салбараа ашигт ажиллагаатай салбар гэж тодорхойлж, энэ салбар ч эдийн засгийнх нь талаас илүү хувийг бүрдүүлж байна. Бүрдүүлсээр ч ирсэн Хэдийгээр энэ улсын ашигт малтмалын нөөц 1.3 их наяд ам.доллароор хэмжигдэнэ гэсэн багцаа тооцоо гарсан боловч хөрөнгө оруулалтыг үргээх хууль, бодлогын тогтворгүй байдлаас шалтгаалан гадаадын хөрөнгө оруулагчид жийрхдэг болжээ. Асар их баялагтай дайсагналцаж буй энэ нөхцөл байдлаас болж тус улсын эдийн засагт дарамт учруулсаар байна. Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн нүүрсний тээврийн дэд бүтцийг Монгол Улс өөрсдийнхөө нөөц бололцоогоор санхүүжүүлж байгаа нь алс хэтдээ хөрөнгө оруулагчдыг татахын тулд хийж буй сүүлийн алхам юм. 

Чухамдаа Монгол Улсын уул уурхайн салбарт тулгарч буй хамгийн том саад юу вэ, үүнийг давж гарах боломж байгаа юу гэдэг том асуулт бий.

Хоёр дахь том орд

Тавантолгойн бүлэг орд бол тус улсад Оюу Толгойн дараа орох томоохон бүлэг орд юм. Энэ бүлэг ордод нүүрсний нөөц нь долоон тэрбум тонноор хэмжигдэнэ.  Үүнийг түшиглэсэн “Эрдэнэс-Тавантолгой” компани “Оюу Толгой”-н дараа орох компани болохоор чармайж байна. Хэдийгээр олон улсын зах зээлд гарах хүлээлттэй байсан ч хэд, хэдэн нөхцлөөс шалтгаалан хойшилжээ. Өмнө нь Монгол Улс үүнтэй төстэй оролдлогыг 2011, 2015 онд хийсэн ч хөрөнгө оруулалтын нөхцөл, ирээдүйн үр ашиг зэрэг дээр одоо ч маргаан дагуулсан хэвээр байна. Олон улсын зах зээлд гарахын өмнө тус компани дэд бүтцээ шийдчихсэн байх ёстой. Гэвч одоог хүртэл ийм дэд бүтэц Тавантолгой орчимд байхгүй. Тиймээс олон улсад итгэл даахын тулд БНХАУ-ыг чиглэсэн төмөр зам барих төсөл эхэлсэн байна. Ингэснээр тээврийн зардал буурч, уурхайн хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх болно гэж ордын талбайд лиценз эзэмшдэг “Эрдэнэс-Тавантолгой” компани үзэж буй.

Тавантолгойн бүлэг орд бол тус улсад Оюу Толгойн дараа орох томоохон бүлэг орд юм. Энэ бүлэг ордод нүүрсний нөөц нь долоон тэрбум тонноор хэмжигдэнэ. 

Ийм том алс хэтийн зорилготой ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан дорвитой алхам хийлгүй өдийг хүрчээ. Улс төрийн тогтворгүй байдал, бодлогын залгамж халаа сул зэрэг нь олон улсад итгэл даах хэмжээнд хүрээгүйтэй шууд холбоотой. Саяхан болж өнгөрсөн парламентын сонгууль бодлогын хувьд тогтвортой байх хүлээлт үүсгээд байна.

“Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь улс төрийн тогтвортой байдлыг сайжруулж, парламент дахь сахилга хариуцлагыг нэмэгдүүлнэ” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьжээ. Мөн тэрээр уул уурхайн салбарын бодлого болон хөрөнгө оруулалтыг татах тууштай бодлого баримтлахаа ч зарласан.

Бэлчээрээс уурхай хүртэл

Монголчуудын хувьд уламжлалт мал аж ахуй олон жилийн өнгийг нь тодорхойлж ирсэн. Тийм ч учраас уул уурхайн салбар бэлчээрийн газрыг сүйдэлж, ундны усыг багасган улмаар уур амьсгалын өөрчлөлт бий болно гэж болгоомжлох хүмүүс цөөнгүй. Тус улсад 2016 онд явуулсан нэгэн судалгаагаар нийт монголчуудын 30 орчим хувь нь мал аж ахуй эрхэлдэг гэсэн судалгаа гарчээ. Жингийн туухайны нөгөө талд уул уурхайн салбар байгаа ч бүр нөгөө талд нь мал аж ахуйн салбар байсан хэвээр байна. Магадгүй орон нутгийг хөгжүүлж буй нэг том хөдөлгөгч хүч нь мал аж ахуйн салбар байж болох юм.

Британикка толь бичигт Монгол Улсыг нүүрс, зэс, алт, мөнгө, газрын ховор элементийн арвин нөөцтэй гэж дурдсан нь бий. Толь бичигт дурдсан энэ баримтыг илтгэх мэт нөөц илэрсэн зарим газарт уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байна.

“Гэвч олон Монгол өрх бэлчээрийн мал аж ахуйгаас татгалзаж байгааг судалгаа харуулдаг. Тиймээс ч үр хүүхдээ малчин болгох хүсэлтэй малчин өрхийн тоо буурсан юм” гэж олон улсын бодлогын судалгааны “Сиролли” компанийн нийгмийн шинжээч Брюс Харви ярьжээ.

Британикка толь бичигт Монгол Улсыг нүүрс, зэс, алт, мөнгө, газрын ховор элементийн арвин нөөцтэй гэж дурдсан нь бий. Толь бичигт дурдсан энэ баримтыг илтгэх мэт нөөц илэрсэн зарим газарт уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байна. Орхон аймагт байх “Эрдэнэт, Өмнөговь аймагт байх “Оюу Толгой” компани бүс нутагтаа төдийгүй, Монгол Улсад эдийн засгийн нөлөөллөө үзүүлсээр өнөөг хүрчээ. Чухам дээрх хоёр аймагт орон нутгийн дунджаас өндөр цалин хангамжтай, зээлийн хүү бага, боловсролын түвшин харьцангуй өндөр байна. Уул уурхайн салбар тухайн бүс нутагт ажиллаж буй иргэдэд эдийн засгийн шууд дэмжлэг болдог ч үүнийг дагасан хууль бус, хариуцлагагүй уул уурхай нь малчдын амьдралыг тогтворгүй болгож байгаа нь нүцгэн үнэн.

“Малчид өмчлөх эрхгүй. Хууль бус олборлолт бэлчээрийн талбайг сүйдэлж байгаа. Цаашдаа ч сүйдэлнэ. Аль хэдийнээ малчдын амьдралын хэв маяг өөрчлөгдөөд эхэлсэн” гэж Брюс Харви ярьж байлаа.

Энэ мэт дотоодын зөрчилдөөн, олон талт сөрөг байдлыг шийдвэрлэх нь Монгол Улсын уул уурхайн салбарт тулгарч буй хамгийн том сорилт, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал юм.

Асуудлыг шийдэх боломжтой юу?

Монголчууд уул уурхайн салбараа нэг шат ахиулахын тулд зайлшгүй шийдэх ёстой хоёр зүйл бий. Нэг нь уул уурхай салбарын тогтвортой үйл ажиллагаанд анхаарах, нөгөө нь үйл ажиллагаа зогссоны дараа газрын нөхөн сэргээлтийг сайжруулах шаардлагатай. Уул уурхайн ихэнх орд орон нутагт бий. Тухайн орон нутагт мэдээж уламжлалт мал аж ахуйгаа дагасан өрхүүд байж таарна. Уул уурхайн компани тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд нутгийн иргэд болон тухайн уурхайн компани ойлголцлоо нэгтгэх ёстой. Хэдийгээр тухайн орон нутагт өдий төдий уул уурхайн компани байдаг боловч нутгийн иргэдэд өгөөжгүй бол асуудал гарч таараа. Канадын Британийн Колумбын их сургуулийн судалгаанд Монгол Улсад аж төрж буй орон нутгийн иргэд уул уурхайн салбараас ашиг хүртдэггүй гэх базаахгүй дүн гарчээ. Тиймээс уул уурхайгаас хүртэж буй ашиг, орлогыг тэгш хуваарилах шаардлага тулгарч буй гэсэн үг. Ашиг, орлогоо тэнцүү хуваарилах нь уул уурхайн тогтвортой үйл ажиллагаатай салшгүй холбоотой.

Уул уурхай салбарын тогтвортой үйл ажиллагаанд анхаарах, үйл ажиллагаа зогссоны дараа газрын нөхөн сэргээлтийг сайжруулах шаардлагатай. 

“Уг нь хуулиар тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компанид Засгийн газарт бүрдүүлсэн орлогын тодорхой хувийг олгох ёстой. Гэвч бодит байдал дээр хэрэгждэггүй. Тухайн компани хэдийгээр орон нутгийн засаг захиргаатай итгэлцлийн тодорхой гэрээ байгуулдаг ч эргээд компаниудыг дэмжих явдал бараг байдаггүй” гэж Монголын инновацийн бодлогын хүрээлэнг үүсгэн байгуулагч, зөвлөх Д.Бямбажав ярьсан юм.

Тэрчлэн төрийн өмчит уул уурхайн компаниудад сайн засаглал тогтоож, хууль эрх зүйн орчин, органик хуулиудыг өөрчилснөөр уул уурхайн салбарыг ирээдүйд хөгжүүлэх нэг үндэс болох юм. Хэдийгээр олон улсын зах зээлд гарахад хараахан бэлэн биш байж болох ч тус улсад үйл ажиллагаа явуулж буй гаднын хөрөнгө оруулалттай хэд,хэдэн төсөл байгааг мартаж болохгүй. Эцэст нь хэлэхэд уул уурхайн салбарт тогтвортой байдал бий болгож, дэд бүтцийг хөгжүүлэх нь тэргүүлэгч салбараа дэмжих гол зүйл гэдгийг сануулъя.


Эх сурвалж: Mining Tech

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Andro(126.74.194.204) 2020 оны 07 сарын 28

Nuguu tald zah zeel gej 1 yum bii l dee. Olon ulsiin zah zeeld garmaar l baidag. Getel 2 hon hurshtei. Bidnii 2 hursh ene sul taliig maani tun chadamgai ashiglaj bgaa ni bas 1 tom shaltgaan yuam shuu dee.

0  |  0
Со ах(202.179.27.87) 2020 оны 08 сарын 09

Монголын залуучууд өөрсдийгөө хөгжүүлж монголын ирээдүйг гэрэлтэй болгох ёстой. Та нар эх орныхоо эзэд нь байх ёстой. Түүнээс МАНАН гийнхан бол монголын эсхэг дотоодын дайснууд шүү.

1  |  0
Д(37.120.154.82) 2020 оны 07 сарын 28

Тийм шүү, гадны орны хүмүүс Монгол орныг хөгжүүлэхгүй. Харин гадаад орноос орж ирдэг улс хоорондын төсөл хөтөлбөр их байдаг. Үүнийг зөв зохион байгуулах хэрэгтэй. Мөнгө, санхүүжилт гуйхын оронд Америк, Дувай, Орос гэх мэт орны газрын тос болон бусад ашигт малтмал олборлох талаар мэргэшсэн мэргэжилтэнг түр хугацаагаар хөлсөлж Монголын залуучуудыг мэргэшүүлэх хэрэгтэй.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 08 сарын 09

Өөрсдөө хөгжие харийн булаагч зальт дээрэмчдээс газар нутаг баялгаа хамгаалья.

1  |  0
Эгэл(103.212.116.218) 2020 оны 08 сарын 09

Гадны хэн ч биднийг хөгжүүлэхгүй тиймээс өөрсдөө хөгжижгөөе

1  |  0
(66.181.168.131) 2020 оны 07 сарын 28

Uuruu hugjih

0  |  0
Top