Шууд дамжуулалт хийж байсан стримэр машинд мөргүүлэн, НАС БАРЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгост шууд дамжуулалт хийж байсан стримэр шууд дамжуулалтынхаа үеэр ачааны машинд мөргүүлж, улмаар амиа алдсан хэрэг гарчээ. 

Уг осол энэ сарын 2-ны өдөр гарсан бөгөөд BJ хэмээх стримэр залуу дугуйтай шууд дамжуулалт хийж яваад ачааны автомашинд мөргүүлсэн бөгөөд зүрх нь хаагдан газар дээрээ нас баржээ. Тус ачааны автомашины араас зорчиж явсан жийп машины жолооч мөн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Стримэр BJ нь Пусан орчмын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн байсан гэдгээрээ алдартай нэгэн. Осол гарах үеэр тэрээр Пусанаас Сөүл хүртэл дугуйгаар явж буй контентоо шууд дамуулж байсан бөгөөд тухайн үед шууд дамжуулалтыг нь 150 орчим хүн үзэж байсан аж. 

Тэрээр зориулалтын дугуйн замаар зорчиж байсан, мөн ачааны автомашины араас жийп машин дагалдан явж байсан гэдэг нь олны анхаарлыг ихээр татаад байна. Хэргийг хяналтын камерын бичлэг болон гэрчүүдийн мэдүүлэгт суурилан шалгаж байгаа тухай эх сурвалж мэдээлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top