Улаанбаатар хотын цаг уурын 10 хоногийн урьдчилсан төлөв

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

2026 оны 06 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 14-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.

 

Хур тунадас: 05, 06-нд нутгийн зарим газраар, 07-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 06, 07-нд бага зэргийн бороо, 08-нд бороо орно. 

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top